Булган аймгийн Могод сумын идэвхтэй галт уул Номгон хайрханы өвөрт байрлах Хульж ресорт нь 2018 оноос өнөөг хүртэл жилийн дөрвөн улиралд тасралтгүй 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй аялал, амралт, сувиллын цогцолбор юм. Манай амралт, сувиллын газар нь Улаанбаатар хотоос 321 км-т байрлах орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий барилга байгууламжтай, нэг дор 100-120 амрагч хүлээн авах хүчин чадалтай. Амрагч та бүхнийг айраг нь алдартай адуу нь хурдтай рашаан нь шидтэй, газрын диваажин Хульж ресортын байгалийн сайханд халуун рашаан, халуун шавар, физик эмчилгээ, бариа засал, сахарын рашаан, хималайн давсан саун, гүүний саамын эмчилгээ хийлгэн алжаал ядаргаагаа тайлан, тав тухтай амрах саатах боломжийг бид танд санал болгож байна.